Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан 250 ширхэг интоорын мод бэлэглэнэ гэв.
Япон улс анх 1912 онд хоёр улсын найрсаг харилцааны бэлгэ тэмдэг болгон интоорын мод бэлэглэж байсан. Энэ нь одоо ч Вашингтон хотын оршин суугчид төдийгүй жуулчдын зорин очдог үзвэрүүдийн нэг юм.
Вашингтонд 100 гаруй интоорын мод байдаг бөгөөд энэ зун ойролцоох хиймэл нуурыг засварлах үеэр интоорын моддыг тайрах шаардлагатай болсон аж.
Иймд Япон улсаас шинээр 250 интоорын мод бэлэглэх шийдвэр гаргажээ. АНУ, Японы харилцаа 1941-1945 оны хооронд муудсан ч түүнээс хойш найрсаг харилцаатай хэвээр байна.
АНУ Их Британиас салж, тусгаар тогтносон улс болсны 250 жилийн ой хоёр жилийн дараа буюу 2026 оны долоодугаар сарын 4-нд тохионо.
Эх сурвалж: ABC