Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль авлаа

A- A A+
Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль авлаа

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Монголын шигшээ багийн

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн барилдаанууд болов.

Өнөөдөр эмэгтэй 65 кг жинд Түвшинжаргалын Энхжин финалд Японы Махиро Ёшитакэд даралтаар ялагдаж мөнгөн медаль авлаа. Өнгөрсөн оны өсвөр, залуучуудын Азийн аваргад түрүүлсэн тэрээр шөвгийн наймд Хятад, хагас шигшээд Казахстаны бөхийг ялж финалд шалгарсан юм.

Азийн аваргаас Б.Анударь мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль авав

Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа

Э.Бямбадорж Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ

Мөн өнөөдөр зодоглосон бусад дөрвөн бөх бүгд хүрэл медалийн төлөө барилдсан бөгөөд

53 кг жинд Чинболдын Отгонтуяа Вьетнамын Нгуен Ти Ма Траныг ялж хүрэл медаль

57 кг жинд Энхбатын Гантуяа Хойд Солонгосын Хюн Жү Юнд 12-1 харьцаагаар ялагдаж 5-р байр

62 кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд Өмнөд Солонгосын Субин Жог ялж хүрэл медаль

72 кг жинд Зоригтын Болортунгалаг Киргизийн Нурзат Нуртаеваг ялж хүрэл медаль авлаа.