Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөгжим, уран бүтээлчдийн Коачелла 2024 наадам Калифорниа мужийн Индио хотод баасан гарагт эхэлж хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд үргэлжилнэ.
Наадмын салхийг хагалсан дуучин Лана Дел Рэй тайзнаа эргэн ирсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Учир нь тэрбээр арван жилийн дараа Коачеллагийн тайзнаа эргэн ирж буй нь энэ юм. Тэрбээр "Summertime Sadness" болон "Doin' Time" зэрэг дуунуудаараа наадмыг эхлүүлсэн.
Дел Рей олон мянган хүний дундуур мотоциклээр гол тайз руу хүрэлцэн ирж олныг гайхашруулсан. Мөн дуучин Билли Эйлиш, Шакира, Дож Кайт дуулж, Гвен Стефани болон залуу дуучин Оливиа Родриго нар хамтдаа дуулж тайзыг эзэгнэжээ.
Коачеллагийн наадам дөрөвдүгээр сарын 12-14 болж 19-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Эх сурвалж: People