12 настай хүүхдийг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

A- A A+
12 настай хүүхдийг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч, 12 настай Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн Г.Гантулгад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Г.Гантулгыг бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноожээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр хөнөөсөн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих, хэрэв хохирогч бага насны хүүхэд бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.