Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг ДЭЛХИЙН АВАРГА боллоо

A- A A+
Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд болов.

Энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга боллоо.

Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байна. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх юм.

Эх сурвалж: БТСУХ