Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр шигшээ баг мөнгө, хүрэл медаль авлаа.
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний хоёр дахь өдөр дөрвөн жингийн барилдаан болсноос Монголын шигшээ баг хоёр медаль авлаа.
Тодруулбал, эмэгтэй -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ Узбекистаны Гулноза Мятнозоваг ялж хүрэл медаль, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч Японы Ямагүчи Кирарид финалд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
ТАНИЛЦ: Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид
Азийн аваргын эхний өдөр Монголын шигшээ баг ТАВАН медаль авлаа
Антальягийн их дуулгаас Монголын хоёр дахь хүрэл медалийг Б.Гончигсүрэн авлаа
Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-д эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болно.