Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Монголын шигшээ баг 11 медаль авлаа.
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт боллоо. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг дөрвөн медаль хүртсэнээр нийт 11 медальтай нутаг буцлаа.
Сүүлийн өдөр эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана мөнгө, эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн хүрэл, -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл, +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгөн медаль авав.
Азийн аваргаас Б.Ганхайч мөнгө, Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
ТАНИЛЦ: Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид
Азийн аваргын эхний өдөр Монголын шигшээ баг ТАВАН медаль авлаа
Ийнхүү Монголын шигшээ баг 3 алт (Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү), 3 мөнгө (Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн), 5 хүрэл (Л.Сосорбарам, Б.Цогт-Очир, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Гончигсүрэн) медальтай нутаг буцлаа.