ийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
2024 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
Цэрэг татлагын байранд очихдоо:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм байна.