Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь олимптоо оролцоно

A- A A+
Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь олимптоо оролцоно

Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар сарын 5-нд болов. Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.

Өдгөө 43 настай Б.Сэр-Од гавьяат “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. Парисын олимпын наадамд Монголын гурван марафонч уралдах ба Б.Сэр-Од зургаа, Б.Мөнхзаяа гурав дахь олимптоо хурдаа сорих бол Г.Хишигсайхан анх удаа олимпын замд тоосоо өргөх нь.

“Парис-2024” олимпын наадамд 214 орноос эмэгтэйчүүдийн ангилалд 42 улсын 88 тамирчин, эрэгтэйчүүдэд 41 улсын 70 тамирчин (10 тамирчин орооны жагсаалтаар нэмэгдэнэ) олимпын наадамд уралдах эрхээ авсан байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо