Элсэлтийн шалгалтыг VII сарын 4-7-ны хооронд зохион байгуулна

A- A A+
Элсэлтийн шалгалтыг VII сарын 4-7-ны хооронд зохион байгуулна

2024 оны элсэлтийн шалгалтын хуваарийг өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг өөрчилсөн. Тодруулбал, 2024 оны сонгуультай холбоотойгоор шалгалтын хугацаанд бага зэрэг өөрчлөлт оруулсан ба ингэхдээ долоодугаар сарын 4-7-ны хооронд дараах байдлаар зохион байгуулна.

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Он сар өдөрЦагШалгалт

2024.07.04 - Пүрэв10:00 – 11:20Түүх

14:00 – 15:20Англи хэл

2024.07.05 - Баасан10:00 – 11:40Хими

13:00 – 14:20Газарзүй

16:30 – 17:50Нийгэм судлал

2024.07.06 - Бямба10:00 – 11:20Биологи

14:00 – 15:40Математик

2024.07.07 - Ням10:00 – 11:40Физик

13:00 – 14:20Орос хэл

16:00 – 17:20Монгол хэл

БШУ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлж 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18 цагт дуусна.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна.