Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ

A- A A+
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байна.

Тэмцээнд 65 орны 390 тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшээ барилдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медаль хүртлээ. Түүний Их дуулгын анхны түрүү юм.

Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба саяхан Ази тивийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.