“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулсан мод, хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцлаа.

”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулахаар ажиллаж байна. Тухайлбал:
- Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
- Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
- Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусган ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.