Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчид алга болоод хоёр хоног орчим болж буй талаар мэдээллээ.
Тодруулбал Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар хүчилтөрөгчийн баггүй, Sherpa буюу туслахгүй явж байсан бөгөөд тавдугаар сарын 12-ны өдөр авиралтаа эхлүүлсэн аж.
Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд тэднийг хайхаар мэргэжилтнүүдийг дайчилсан гэв.
Энэ талаар Уулчдын Үндэсний холбооноос "Эверестийн оргил руу авиралт хийхээр 3 уулчин маань явсан. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлэхээр боллоо" хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: Everest Today, The Himalayan Times