Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх авто замын засварыг эхлүүллээ

A- A A+
Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх авто замын засварыг эхлүүллээ

Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх авто замын засварыг эхлүүлсэн тул тус замыг хаажээ. Хөдөлгөөнийг энэ сарын 23-ны дүрэв гарагийн 06:00 нээнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-аас мэдээлэв.

Мөн Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.