Нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд
Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл;
Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож,
шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Үдээс хойших сонсголоор:
“Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт;
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж,
шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.