Жүдо бөхийн ДАШТ эхэллээ
Тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглов
Эрэгтэй -73 кг жинд Л.Анхзаяа хүрэл медаль авлаа
Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод эхэллээ. 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -66, -73 эмэгтэй -57 кг жингийн барилдаанууд болоход эрэгтэй -73 кг жинд Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ.
24 настай Л.Анхзаяа Жибутигийн Аден-Александре Хуссен, Гүржийн Лаша Шавдатуашвили, Румыны Александру Райку, Швейцарын Нилс Стамп нарыг ялж таамаг эвдэн хагас шигшээд шалгарсан.
Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо
ТАНИЛЦ: Жүдо бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртжээ
Харин хагас шигшээд Японы Тацүки Ишихарад ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд Бразилын Даниэл Каргниныг торгуулиар ялснаар анх удаа ДАШТ-ий медалийн тавцанд зогслоо.
Л.Анхзаяа дэлхийн чансааны 98-д жагсаж байсан бол Бразилын Даниэл Каргнин 10-т, Швейцарын Нилс Стамп 8-д, Гүржийн Лаша Шавдатуашвили 5-д жагсаж байв.
Монголын шигшээ баг Абу Дабигийн ДАШТ-ээс одоогоор нэг алт (-48 Б.Баасанхүү), нэг хүрэл медаль (-73 Л.Анхзаяа) аваад байна.
Өнөөдөр
Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү шигшээ 16-д Японы Такэши Тэкэокад ялагдаж тэмцээнээ дуусгасан
Эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр дагахад Гүржийн Важа Маргвелашвилид ялагдаж 7-р байр эзэлсэн
Эрэгтэй -73 кг жинд Батзаяагийн Эрдэнэбаяр дагахад Бразилын Даниэл Каргнинд ялагдаж 7-р байр эзэлсэн
Эмэгтэй -57 кг жинд Мөнхцэдэвийн Ичинхорлоо дагахад Израилын Тимна Нэлсон Левид ялагдаж 7-р байр эзэлсэн.
Эмэгтэй -57 кг жинд Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медалийн төлөө Японы Момо Тамаокид ялагдаж 5-р эзлэв.