Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ

A- A A+
Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ. Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн "нэгдсэн самбар"-ыг байршуулж буй. 

Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, тэр тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэгдсэн самбарт” байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм. 

Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглана.