Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар "Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" 234 дүгээр тогтоол батлагдсан.
Засгийн газрын Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн ажиллаж, 31.953 хүүхдээр суудлын тоог нэмэгдүүлж, 14 барилга байгууламжийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулав.
23 мянган сурагч 3 ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байна.
Урьдчилан тооцоолж байгаагаар улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40,0 орчим мянгаар өсөхөөр байна.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч 3 ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байна.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:
БЗД: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/
ХУД: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/
СХД: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/
БГД: 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар