Дэлхийд алдартай Массачусетсын Технологийн их сургуулийн (MIT) зохион бүтээгчид дэлхийн анхны агаарт бүтэн тонгорч үсэрдэг робот бүтээснээ саяхан олон нийтэд үзүүлжээ.
“Mini Cheetah” нэртэй энэхүү дөрвөн хөлт робот нь ямар ч тохиолдолд тэнцвэр алддаггүйгээрээ онцгой юм. Ердөө 9 кг жинтэй уг роботыг түлхэх, өшиглөхөд уналгүй тогтдог, хажуугаараа болон ухарч гүйдэг, дээш харуулж унагавал буцаад дөрвөн хөл дээрээ босож чаддаг, шидэхэд хөл дээрээ бууж чаддаг зэргийг дараах видео танилцуулгаас харж болно.
Одоо зохион бүтээгчид нь уг бүтээлээ арван хувь үйлдвэрлээд бусад лабораториудад тарааж, илүү олон судлаачдын санааг тусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: mit.edu