Японд газар хөдлөлт болжээ

A- A A+
 Японд газар хөдлөлт болжээ

Арлын Японд газар хөдлөлт болжээ. Японы зүүн хойд хэсэгт орон нутгийн онцгой албаны мэдээлж байгаагаар 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Японы Үндэсний Цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн гол хүч арлын зүүн хойд хэсгийн Иватэ мужид байж, голомт нь газрын 50 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн доргилт чичиргээ мэдрэгдсэн даруйд орон нутгийн онцгой албаныхан цунами буюу далайн хүчтэй давалгаа үүсч болзошгүй гэж анхааруулж байсан ч сүүлд энэхүү анхааруулгаа цуцалжээ.

Газар хөдлөлтийн хүч бага байсан учраас барилга байшин сүйдсэн, хүний амь насанд аюул учирсан мэдээлэл байхгүй байна. Гэсэн хэдий ч газрын доргилт, чичиргээ Иватэ, Аомори, Мияги болон Фукушима мужийн нутгаар мэдрэгджээ. Түүнчлэн Киодо агентлагийн мэдээлснээр Японы цөмийн цахилгаан станцуудад ямарваа онцгой нөхцөл байдал үүсээгүй, тайван байжээ. Гэхдээ газар хөдлөлтийн голомтод хөрсний нуралт үүсч, мод бут үндсээрээ булгарсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.