Жүжигчин А.Ганчимэг, Б.Тамир нар дэр нэгтгэжээ

A- A A+
Жүжигчин А.Ганчимэг, Б.Тамир нар дэр нэгтгэжээ

“Маск” продакшины жүжигчин Э.Золзаяатай ханилан хөөрхөн охины ээж аав болцгоосон ч төд удалгүй эхнэр хүүхдээ төрхөмд нь буцаасан жүжигчин Б.Тамир өдгөө чамгүй чадварлаг найруулагч гэдгээ харуулж яваа.  Гэргий Г.Золзаяа нь өөр эртэй сүүлэрч байгаад Б.Тамирт баригдсан гэх яриа бий. Ямартай ч цахим хуудсаар охиноо хэнд ч өгөхгүй, өөрөө өсгөнө хэмээн ширүүхэн маргаж байсан Г.Золзаяа, Б.Тамир нар хэдийн тус тусын амьдралаа хөөсөн билээ. Түүнээс хойш Б.Тамир цөөнгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон боловч нэгийг нь ч  охиныхоо “хойд” эхээр сонгоогүй юм. Харин саяхнаас найруулагч Б.Тамир жүжигчин А.Ганчимэгтэй нэр холбогдож хамтдаа амьдарч байгаа гэсэн шуум гараад байгаа аж.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд "Хувьсал" продакшнаас өрх тусгаарлаж, "Аримун" продакшныг байгуулсан бөгөөд "Халуун зүрх" нэртэй анхны уран сайхны киногоо үзэгчдийнхээ өмнө дэлгэн тавьж, чамгүй өндөр үнэлгээ авсан. Ажил нь амжилттай яваагийн хажуугаар хувийн амьдралдаа эрс шинэчлэл хийж жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоотой болсон тэрбээр үүнийгээ ч үгүйсгээгүй юм.