Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ

A- A A+
Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн үед түүний хажууд эхнэр нь цуг байсан бөгөөд өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Mersedes Benz” маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.  Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж  хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.