Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

A- A A+
Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг улаан өнгийн бенз машиныхаа дотор хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилчид саатуулан, баривчилсан билээ. Түүнийг хорих 461-р ангид саатуулж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг үндэслэсэн байна.