Шинэ клип: Дуучин Д.Болдын ‘Зүүдний хаалган дээр’ цацагдлаа

A- A A+
Шинэ клип: Дуучин Д.Болдын ‘Зүүдний хаалган дээр’ цацагдлаа

Монголын рок, попын ертөнцөд фэнүүддээ үргэлж шинийг үзүүлж, дуулсан дуу болгон нь хит болдог Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын шинэ клип олны сонорт хүрч эхэллээ. Ихээхэн хүлээлт үүсгэж цацагдсан "Зүүдний хаалган дээр" дууны клип сонсогчдыг байлдан дагуулаад эхлэв. Тодруулбал, “Youtube” сувагт байршин олонд хүрсэн даруйдаа 46 мянга гаруй үзэгчийн хүртээл болж, Bold Dorjsuren фэйсбүүк хуудаснаа олон мянган фэйн нь урмын үгээ “шигтгэж” байна. Клипийг  TJ entertainment-д бүтээж, The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio,  Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering – Warren Sokol (USA), Клипний найруулагчаар Нямаа ажиллажээ. Хөгжмийн найруулгыг Төрийн шагналт, МУАЖ Н.Сувдын хүү гитарчин Мөнх-Оргил хийжээ.