АНГЛИД ҮЕР УСНЫ ГАМШГИЙН УЛМААС ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

A- A A+
АНГЛИД ҮЕР УСНЫ ГАМШГИЙН УЛМААС ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Англид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Гамшигт үзэгдэлд Английн төвийн болон хойд нутаг илүүтэй өртөж, нөхцөл байдал хүнд байгаа юм. 

Английн Дербишир мужид Деруэнт гол үерлэн эргээсээ хальжээ. Үерлэсэн голын эргээс аврагчид нэг эмэгтэйг амиа алдсан байдалтай байхыг нь олжээ. Түүнчлэн аврагчид Шеффилд дахь аюултай бүсээс 100-аад хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр хүмүүс орон нутгийн нэгэн супермаркетад түгжигдэж, эргэн тойрон их ус тогтсоноос гарч чадахгүй байжээ. Шеффилдэд хэд хэдэн томоохон авто зам усанд автаж, төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна.

Түүнчлэн Өмнөд Йоркшир мужийн Донкастер хотод нөхцөл байдал хүндэрч, үргэлжлэн орсон аадар борооны улмаас хаа сайгүй үерлэж, усанд автсан байна. Энд Дон голын усны түвшин дээд хэмжээндээ хүрч үерлэжээ.