МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГИС ХААН ОДОНГ HU ХАМТЛАГ ХҮРТЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГИС ХААН ОДОНГ HU ХАМТЛАГ ХҮРТЭНЭ

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийнх 11 сарын 27-ны өдөр тохиож байна. Энэ өдөр ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулсан нэг эрхэмд олгодог юм. Тэгвэл 12 дахь удаагийн Чингис хаан одонг нэг хүн биш есөн хүний бүрэлдэхүүнтэй  Хү хамтлагт олгохоор болсон байна. 

Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгодог. Өнөө жил 11-р сарын 27-нд энэ өдөр тохиож байна. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан онцгой гавьяагаар “Хү” хамтлаг нэрлэгдэж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан одонг хамтлагаараа  хүртэхээр болжээ.  Монголын уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ ашигладаг тус хамтлаг 2016 онд байгуулагдаж, 2018 оноос уран бүтээлээ сонсогчиддоо хүргэж эхэлсэн. Тус хамтлагийнхан Монголы язгуур морин хуур, товшуур, цуур, төмөр хуурыг орчин цагтай нийцүүлж уран бүтээлээ туурвидаг онцлогтой.

Рок хөгжмийн суурь уламжлалыг ашиглаад үндэсний язгуур урлагийг гайхуулж чадсан тус хамтлагийнхан Монголын урлагийг дэлхий дахинаа таниулж, Зөвхөн Монголд байдаг хархираа шуранхай, хөөмийг европт төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахал маш том төлөөлөл болсон гэдгийг онцоллоо. "HU" хамтлагийнхан Америкийн Нэгдсэн Улсад ээлжит тоглолттой яваа учраас хамтлагийн продюсер Дашдондог төлөөлж шагналаа энэ сарын 27-нд төрийн ордонд гардан авахаар болжээ. Дашрамд дуулгахад Чингис хааны одон төрийн дээд одонг  энэ жилээс эхлэн албан байгууллагад гардуулахаар болжээ.