МОНГОЛД ЗУРАГ АВАЛТ ХИЙСЭН CRASH LANDING ON YOU КИНОНЫ ТРЕЙЛЕР ГАРЧЭЭ

A- A A+
МОНГОЛД ЗУРАГ АВАЛТ ХИЙСЭН CRASH LANDING ON YOU КИНОНЫ ТРЕЙЛЕР ГАРЧЭЭ
Өнгөрсөн 9-р сард Монгол улсад кино зураг авалтаар ирж байсан Өмнөд Солонгосын TVN сувгийн шинэ кино болох “Crash Landing on you” буюу “Хайрын ослын буулт” нэртэй киноны албан ёсны трейлер олон нийтийн YouTube хуудаснаа тавигдаж, эхний анги нь дэлгэцнээ гарчээ.
 Өмнөд Солонгосын нэртэй жүжигчид болох Сон И-Жин болон Хён Бин нарын гол дүрд нь тоглосон шинэ киноны зураг авалтыг Өмнөд Солонгос, Швейцарь болон Монгол улсад хийсэн юм. Crash Landing on you” буюу “Хайрын ослын буулт” СОАК-ны 1-р анги энэ сарын 14-нд үзэгчдийн хүртээл болсон байна. Романтик, инээдмийн жанраар бүтээгдсэн энэхүү кинонд Өмнөд Солонгосын баян чинээлэг өв залгамжлагч бизнесмен эмэгтэйд тохиолдсон ээдрээтэй явдал, хайр дурлалын талаар өгүүлдэг юм. Тэрээр шүхрээр аялж яваад хил даван Хойд Солонгосын хилийн албаныханд баригдаж, тэдний хооронд үүссэн адал явдалтай үйл явдлыг кинонд харуулжээ. Эх сурвалж: https://youtube.com