АНУ-ын иргэн банк дээрэмдэж, мөнгөө гудамжинд явсан хүмүүст тараажээ

A- A A+
АНУ-ын иргэн банк дээрэмдэж, мөнгөө гудамжинд явсан хүмүүст тараажээ

АНУ-ын Колорадо муж дахь Колорадо-Спрингс хотод нэгэн эр банк дээрэмдэн гэмт хэрэг үйлдээд, олсон мөнгөө гудамжинд гарч Зул сарын мэнд хүргэн агаарт цацсан байна. Түүнийг Дэвид Оливер гэдэг бөгөөд 65 настай аж. Содон хэлбэрээр Зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн тэрбээр уг үйлдлийнхээ дараа ойролцоох кафед сууж, цагдаагийн ажилтнууд ирэхийг хүлээжээ. Тэр баривчлах үед ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй төдийгүй, биедээ зэвсэг агуулаагүй байсан нь тогтоогджээ.

Харин гудамжинд явж байсан хүмүүс түүний агаарт цацсан мөнгийг цуглуулж, банкинд буцаан өгсөн байна. Гэсэн ч мянган доллар дутсан тухай цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.