Дуучин Болд, Вандебо нарын шинэ оны шинэ уран бүтээл

A- A A+
Дуучин Болд, Вандебо нарын шинэ оны шинэ уран бүтээл

Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд болон сүүлийн үед залуучуудыг  шуугиулаад байгаа шинэ эрэгтэй хамтлаг “Vandebo” нар хамтран хоёр дахь  уран бүтээлээ өчигдөр орой цацан олны хүртээл болголоо. “Чамд сонсогдож байна уу” гэх энэхүү дууны аяыг  Болд, үгийг Vandebo нар хийсэн бол клипний бичлэгийг “TJ Entertainment” гүйцэтгэжээ. Мөн "Youtube" хуудасныхан доор хэдэн зуун магтсан сэтгэгдэл бичсэн байгаагаас харвал тэдний хамтрал үзэгч олонд ихээхэн таалагдаж байгаа бололтой.