БНХАУ-д коронавирусийн халдвар авсан 3235 тохиолдол нэмж бүртгэгдлээ

A- A A+
БНХАУ-д коронавирусийн халдвар авсан 3235 тохиолдол нэмж бүртгэгдлээ

БНХАУ-ын Хубэй мужийн эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 0-24 цагийн хооронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 2345 тохиолдол нэмэгджээ. Харин эдгэсэн өвчтөн 64, нас барсан хүний тоо 101 болсон байна.

Мөн Хубэй мужид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хэмээн оношлогдсон өвчтөний тоо 13522, эдгэсэн 396, нас барсан хүн 414 болов. Үүнээс 10990 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас гадна оношлогдсон өвчтөнтэй хамт байсан 68988 хүний 58544 нь эмнэлгийн хяналтад байгаа юм байна.

Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 3235 /Хубэй мужид 2345/ тохиолдол нэмэгджээ. Үүнээс биеийн байдал нь хүнд 492 /Хубэйд 442/ өвчтөн байгаа аж. Цаашлаад шинэ төрлийн коронавирусийн халдвараар оношлогдсон  тохиолдол 20438, хүнд өвчтөн 2788, эдгэсэн 632, нас барсан 425, халдвар авсан сэжигтэй тохиолдол 23214 болж нэмэгджээ.

Үүнээс гадна шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол Хонконгт 15, Макаод 8, Тайваньд 10 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: CCTV