Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

A- A A+
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барив.