ЭМЯ: Тусгай нислэг, Энхсаран сувилал, Сэлэнгэд халдвар бүртгэгдэж, нийт 431 тохиолдол боллоо

A- A A+
ЭМЯ: Тусгай нислэг, Энхсаран сувилал, Сэлэнгэд халдвар бүртгэгдэж, нийт 431 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгын дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 1818 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн гэлээ. 

10 дугаар сарын 26-нд Улаанбаатар-Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээ болон Энхсаран сувилалд тусгаарлагдаж буй хүнээс коронавирус илэрсэн. Мөн Сэлэнгэ аймгийн хавьтлын шинжилгээнд нэг халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна.