Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 299.5 сая ам.долларын гэрээ байгуулж, 199 сая ам.долларын зээл авсан

A- A A+
	 Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 299.5 сая ам.долларын гэрээ байгуулж, 199 сая ам.долларын зээл авсан

Монгол Улсын Засгийн газраас Covid-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч ашигласан гадаад зээл, тусламжийн талаарх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Олон нийтийн сүлжээгээр гадаадаас авсан зээл, тусламжийн мөнгөн дүн болон бусад асуудлаар худал мэдээлэл их тарж байгааг онцолж, нарийвчилсан тайлангаа тавьж байна. Нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээг 4 түншлэгчтэй байгуулсны 66 хувь гаруй нь орж ирсэн.  199 сая ам.долларын зээл аваад байна. Бид өндөр хүүтэй зээл аваагүй. Дандаа хөнгөлөлттэй зээл авсан. Хамгийн сүүлд босгосон НОМАДС бонд өмнөх бондын хүүг бууруулсан давуу талтай. Гаднын зээл тусламжийн мөнгөний төлбөрийн баримтыг Сангийн яам бичдэг ч тухайн мөнгө манай данс руу орж ирэлгүй, ханган нийлүүлэлтийг хийх компани шууд шилждэг.   2020 оны дөрөвдүгээр улиралд 100 сая ам.доллар орж ирэхээр хүлээгдэж байна. Зарцуулалтын тухайд: 

БНХАУ-аас 700 мянган ам.долларын буцалтгүй тусламж авсан. 5000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 100 мянган ширхэг Н95 амны хаалт зэргийг авсан.

Европын холбооноос авсан 50 сая евро нь КОВИД-той холбоогүй.

ОУВС-гаас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр 99 сая ам.доллар авч, НДШ-ийг тэглэх, хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Төсвийн алдагдалд зарцуулсан юм.         

Дэлхийн банкны гэрээний үнийн дүн 70 сая ам.доллар. Одоогоор 19 сая ам.доллар аваад байна. Дахин хуваарилалт хийж, өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн. "Цахим эрүүл мэнд" төсөлд зарцуулах байсан мөнгийг уушгины аппарат гэх мэтэд зарцуулсан. 

"Боловсролын чанарын шинэтгэл" төслөөс 5 сая ам.долларыг аравдугаар сарын хүүхдийн мөнгөнд зарцуулсан. 

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-өөс 15 сая  ам.долларыг Нийгмийн даатгалын сан руу шилжүүлсэн. 

15 ширхэг суурин рентген аппарат нийлүүлсэн.

Засгийн газар нийт 9.3 их наяд төгрөгийн зээлийг хаасан хэмээв. 

Н.Нягт