Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 54-т хүрлээ.
"Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын гэрийн байршил тухайн дүүрэгт байгаа боловч тэр хүмүүс янз бүрийн арга хэмжээнд халдвар авсан хүмүүстэй хамт оролцсон. Үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн.
Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 16, 18, 13 дугаар хороо
Баянгол дүүргийн 18, 1, 4, 6 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 7, 19 дүгээр хороо
Хан-Уул дүүргийн 21, 10, 16 дугаар хороо
Багануур дүүргийн 4
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.