ОХУ-д коронавирусний эсрэг нийтийн вакцинжуулалтын аян 2021 оны нэгдүгээр сарын 18 буюу даваа гарагаас эхлэх талаар тус улсын ерөнхий сайдын орлогч хэллээ. Манай хойд хөршид дотоодын үйлдвэрлэлийн коронавирусний эсрэг 2 ч вакциныг бүртгэлжүүлээд байгаа бол гурав дахь вакцины мөн л удахгүй эмчилгээнд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. ОХУ-д коронавирусний батлагдсан тохиолдол 3.5 саяд хүрсэн бол 2.9 сая өвчтөн эдгэсэн байгаа юм.
















