УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн дүү, Дархан цаазат газрын мэргэжилтэн А.Оюут нар авлигын хэргээр саатуулагдлаа

A- A A+

Үхэр жилийн босгон дээр УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий этгээдүүд авлигын хэрэгт холбогдсоныг хууль хяналтынхан ихээхэн нуун дарагдуулж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ах “Тесо корпораци”-ийг үүсгэн байгуулагч О.Сайжаргалын хүү Сайнжаргалын Эрдэнэбаяр Жаргалантын аман дахь газартай холбоотой их хэмжээний авлигын мөнгийг Богдхан уулын Дархан цаазат газрын Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Батжаргалын Оюутад өгч байгаад баригдсан хэрэг явдал гарчээ. Үүнд тус яаманд ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаад саяхан Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдсон Х.Батжаргал ч оролцсон бөгөөд 48 цаг саатуулагдсан гэсэн мэдээлэл бас байгаа юм. Харин Сайнжаргалын Эрдэнэбаяр, Алтанхуягийн Оюут нарыг саатуулсан хугацааг өнгөрсөн даваа гаригт 30 хоногоор сунгах шийдвэр гарсан бөгөөд одоогоор тэд саатуулагдаж байгаа аж.

                                                                                                                                        Ж.Тулга         newspress.mn