Дэлхий дахинд 260 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатандаа явж байгаагаас 3-4 р шатны туршилтаа дуусч хэрэглээнд нэвтэрсэн 6 төрлийн вакцин байна.
АНУ-ын Файзер, Модерна, Оросын Спутник-V, Хятадын Сенофарм болон АстраЗенека вакцинууд хэрэглэгдэж эхлээд байгаа. Мөн өчигдөр АНУ-ын Жонсон энд Жонсон вакцин туршилтаа дуусч ирэх долоо хоногт зөвшөөрлөө авахаар болсон байна. Дэлхий нийтэд өдөртөө 6.2-6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Вакцин хийж эхэлснээс хойш нэгдүгээр сарын 21-нээс эхлэн ковид-19 халдвар тууштай буурч байгааг ДЭМБ-аас мэдэгдлээ. Одоогоор хийгдэж байгаа вакцинууд хоёр тунгаар хийгддэг.
Тэгвэл АНУ-ын эрдэмтэд ковид-19 халдвар аваад эдгэрсэн хүнд нэг тун вакцин хийхэд бүрэн дархлаа тогтоно гэх судалгааг гаргасан байна