Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

A- A A+
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

​Засгийн газрын ээлжит бус хуралдааныг гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр 09:00 цагт хийхээр болсон. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ийнхүү ээлжит бус хуралдааныг зарласан болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм.

Өчигдөр үдээс хойш УДЭТ-ын үзвэртэй холбоотойгоор халдварын тохиолдол 54-ээр нэмэгдсэн. Гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд тоглосон Анна Каренина жүжгийг 900 гаруй хүн үзээд байгаа бөгөөд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдах болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд буй.

Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр болох бүх тоглолт, үзвэр үйлчилгээг цуцлах саналыг гаргаад байгаа юм.