Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

A- A A+
Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

Узбекистаны нийслэл Ташкентэд болсон "Гранд слам" тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Хумо нэртэй томоохон цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497 жүдоч очсны дотор Азийн шилдгүүд голлож байлаа. Энэхүү тэмцээн "Токио-2020" олимпын оноо олгох төдийгүй нийт 154 мянган ам.долларын шагналтайгаараа томд тооцогдсон юм. Жиндээ түрүүлсэн тамирчинд 1000, дэд байрын тамирчинд 700, гуравдугаар байр эзэлсэнд нь 500 оноо олгов. Шагналын сан өндөр болохоор алтан медаль хүртсэн бөх 5000 ам.долларын шан авсан юм. Парист болох байсан нэг "Их дуулга" тэмцээн давхацсаны учир Европоос ирэх шилдгүүд цөөн байлаа.

 

Үзэгчгүй| болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497 жүдоч очсны дотор Азийн шилдгүүд голлож байлаа. 

Харин Японоос асар хүчтэй баг ирсэн юм. Тиймдээ ч хамаг жингийн тал хувь буюу долоон түрүүг тэд авч мөн төдий тооны алтан медаль авснаар багийн дүнгээр тасархай түрүүлсэн юм. Удаахь байрт нь манай улсын баг орлоо. Манайхан хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан юм. Амжилттай оролцлоо гэж хэлж болох л доо. Монголын баг 20 тамирчинтай оролцсон. Тэднээс тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг учраа бүхнээ арга мэх, ур чадварын илүүгээр давамгайлсаар алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа Ташкентийн тэнгэрт эгшиглүүлэв. М.Уранцэцэг гавьяат маань оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гайхамшигтай тамирчин. Нээрээ л тив, дэлхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэнээрээ Гиннесийн номд бичигдсэн юм шүү дээ. Энэ нь дэлхийн олон мянган тамирчдыг манлайлж яваа гэсэн үг. Сая Ташкентийн тэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. Өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онд "Гран при" тэмцээн энэ хотноо болоход мөн түрүүлж байв. Энэ тухайд М.Уранцэцэг "надад Ташкентийн дэвжээ ээлтэй байдаг юм" гэж ярьдаг.

Саяын тэмцээнд дэлхийн чансаагаар түүний өмнө бичигддэг зарим тамирчин ирсэнгүй ч оноолт чанга л байв. Хэсгийн аваргын төлөө Италийн Франчески Милани, Хагас шигшээд Сербийн Андре Стожа­диноваг илүүрхэн даваад алтан медалийн төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэж оноогоор ялж түрүүлэв.

Мөн тэр өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Ё.Басхүү нар жиндээ аваргын төлөө дэвжээнд гарсан ч ялагдсанаар мөэрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар байлаа. Тэр Казахстаны тамирчин Смогуловтой алтан медаль булаалдажнгөн медалийн эзэд болов. Залуучуудын хувьд тун сайхан амжилт байлаа. Л.Сосорбарамын хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаагийн орыг залгаж гарч ирсэн хүн. Тэгвэл уг тэмцээний хоёр дахь өдөр Ташкентийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёр дахиа эгшиглэв. Тэр бөх хэний хэн байв гэвэл  дийлсэн юм. Хоёр жүдоч тун тэнцүүхэн байсан ч төгсгөлд нь Казахстаны тамирчин дүрмийн бус барилдаан хийснээр Ц.Цогтбаатарт ялалт өгсөн юм.

Манай баг тамирчдын медалийн буухиа үүгээр дууссангүй ээ. Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэн болов. Харин дэлхийн аварга Д.Сумъяа, Саид Моллаей, ОУХМ Г.Хэрлэн нарыг медальд хүрэх болов уу гэсэн таамаг биелсэнгүй ээ.