Буддын шашны тэргүүн 14-р Далай лам цар тахлын эсрэг вакцин хийлгүүлжээ

A- A A+
Буддын шашны тэргүүн 14-р Далай лам цар тахлын эсрэг вакцин хийлгүүлжээ

Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн 14-р Далайн лам цар тахлын эсрэг вакцинд хамрагджээ. Далай лам Энэтхэгийн Дарамсала хотын эмнэлэгт COVID-19 коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн байна. 

Одоогоор Дээрхийн гэгээнтэнд чухам ямар төрлийн вакцин хийсэн талаар тодорхой мэдээлээгүй байна. Гэхдээ Энэтхэгт цар тахлын эсрэг хоёр вакциныг зөвшөөрч, хүн амаа вакцинжуулж байгаа юм. Эдгээрийн нэг нь Оксфордын вакцины Энэтхэг хувилбар болох Ковишилд, нөгөөх нь Энэтхэгийн Бхарат Биотек компанид боловсруулсан Коваксин вакцин юм.

Дэлхийн буддын шашны тэргүүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдсанаа батлан өөрийн цахим хуудсандаа вакцин хийлгүүлж байгаа бичлэгээ байрлуулжээ. Энэ талаараа 14-р Далай лам “би магадгүй болзошгүй ноцтой асуудлаас сэргийлэхийн тулд эмч мэргэжилтнүүд, найз нөхдийнхөө зөвлөсний дагуу коронавирусний вакцин хийлгүүллээ. Хожмын таагүй үр нөлөөнөөс сэргийлэхийн тулд та бүгд ч мөн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна” гэжээ.