Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай,
Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар,
Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
















