Өмнөговь аймгийн засаг даргын хууль бус томилгоо үргэлжилсээр

A- A A+
Өмнөговь аймгийн засаг даргын хууль бус томилгоо үргэлжилсээр

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Төрийн албан хаагчдыг томилохдоо хууль бус томилгоо хийж  төрийн жинхэн албан тушаалд хуулиар тогтоосон шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж томилох, сул орон тоонд нөөцөд байгаа иргэдээс томилох заалтыг зөрчсөнийг Төрийн Албаны зөвлөл 44-р тогтоолоор:

  1. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөх,
  2. Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Гантулга нарын томилгоо хуульд нийцэхгүй болохыг тогтоосон.

ТАЗ-ийн 70-р тогтоолоор:

  1. ХАА-ны албаны дарга Э.Өлзийжаргал,
  2. Баяндалай сумын ЗДТГын дарга Д.Энхтөр,
  3. Цогт-Овоо сумын ЗДТГ-ын дарга Э.Мягмарсүрэн нарын томилгоо хуульд нийцэхгүй болохыг тус тус тогтоосон.

 

Тухайн иргэдийн томилсон шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг  2021.06.30 ны дотор ирүүлэхийг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. ТАЗ-өөс Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид албан бичиг хүргүүлээд байгаа юм байна аа.