Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

A- A A+
Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

​Польш улсын Кельце хотод энэ сарын 11-нд эхлэх Боксын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ манай улсаас найман тамирчин оролцоно.

Тэмцээнд оролцох Боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад хамтарсан бэлтгэлд гарчээ.

Шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд:

Эрэгтэй:

Энхзоригтын Сүхбат 52 кг

Баярсайханы Алтантулга 57 кг

Ганбаатары Ган-Эрдэнэ 60 кг

Асхары Жандос 69 кг

Эмэгтэй:

Даваазоригийн Номин-Эрдэнэ 48 кг

Алтанбекийн Хулан 51 кг

Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг

Ганзоригийн Бадмаараг 60 кг жинд тус тус өрсөлдөнө.

Эх сурвалж: Монголын Боксын холбоо