Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртсэн нь энэ аж.