Халдвар авсан Д.Энхбат вакцины 2-р тундаа хамрагдалгүй олон мянган иргэдтэй уулзаж, хариуцлагагүй ханджээ

A- A A+
Халдвар авсан Д.Энхбат вакцины 2-р тундаа хамрагдалгүй олон мянган иргэдтэй уулзаж, хариуцлагагүй ханджээ

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан учир тусгаарласан талаар бид өмнө мэдээлсэн.

Улс орон даяар 50-64 насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 2021 оны  гуравдугаар сарын 20-ноос эхлэн вакцинд хамруулж эхэлсэн. Тэгвэл ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат вакцинд хамрагдахгүй явж байгаад нэр дэвшихээ мэдсэн 5 сарын 2-ны өдөр эхний тундаа хамрагдсан байна. Харин 2 дахь тунгаа 5 дугаар сарын 23-нд хийлгэх ёстой байсан ч "хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж явсан тул дотор эвгүйрхэж, бие хямрах байх гэж бодоод хийлгээгүй байсан" хэмээн бичжээ.

Харин үүнийг сонссон иргэд сошиал орчинд  олон  хүнтэй өдөрт хэд хэдэн удаа уулзаж байж өөрийнхөө биеийг хямрахаас эмээгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй байсан гэдэг бол үнэхээр буруу хандлага байна гэж шүүмжлээд буй. 

Хувь хүний хувьд ч төрийн хүний хувьд ч энэ бол асар хариуцлагагүй хүн гэдгийг тодотгосон үйл явдал болж байна

Д.Энхбат өөрийнхөө биеийг хямрах байх гэж бодохоос илүү сурталчилгааны хугацаанд хэдэн мянган хүнтэй ойрын хавьтал болж явна гэдгээ эхлээд бодох ёстой байсан. Харамсалтай нь тэрбээр ард түмнээ эрсдэл оруулах вий гэж бодсонгүй. Монголын сэхээтэн гэгдэж байгаа хүн ийм хариуцлагагүй байна гэдэг цаашдаа ч ард түмнээ бодохгүй, хариуцлага хүлээх чадваргүй байна гэдгийг энэ үйл явдал тод харууллаа. 

Мөн УОК хөл хориог сулруулахдаа вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэдийг үйлчилгээний газарт нэвтрэх, орон нутагт зорчихыг зөвшөөрсөн. Гэтэл нэр дэвшигч Д.Энхбат дөнгөж эхний тундаа хамрагдсан даруйдаа УОК-ын шийдвэрийг зөрчин Монгол Улсыг тойроод, дүүрэг хороодын иргэдтэй уулзаж сонгуулийн сурталчилгаа хийжээ. УОК-ийн шийдвэр яасан бэ. Ингэж хууль дүрэм зөрчиж болох уу.