Ё.Басхүү ДАШТ-ээс Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа

A- A A+
Ё.Басхүү ДАШТ-ээс Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа

​Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор манай бөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө гарч ирсэн.

Өнөөдөр түүний жинд ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой зодоглосон ч харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Ийнхүү Жүдо бөхийн ДАШТ-ийн эхний хоёр өдрийн байдлаар Монголын шигшээ багийн хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.