Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

A- A A+
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Зургаадугаар сарын 8-ны өдөр 8500 хүнд шинжилгээ хийхэд 1312 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 68287 боллоо. Шинээр халдвар авсан нь батлагдсан иргэдийн 970 нь нийслэлд, 340 нь орон нутагт бүртгэгджээ.

Зөөвөрлөгдсөн тохиолдол хоёр бүртгэгдсэн бөгөөд 6-р сарын 4-нд Афганистан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 иргэнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 27036 иргэнийг дархлаажуулжээ. Улсын хэмжээнд дархлаажуулалтын:

I тунд- 1884272

II тунд- 1596857 иргэнд хамрагдлаа. 

Орон даяар өнөөдөр /2021.06.09/ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байгаа тул Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй гэж ЭМЯ-наас мэдээлэв.