Ирэх ням гарагт шинэ нисэхийн үйл ажиллагааг нээнэ

A- A A+
Ирэх ням гарагт шинэ нисэхийн үйл ажиллагааг нээнэ

Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал руу шилжүүлж, долоодугаар сарын 4-ний ням гарагаас үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэхгүй бөгөөд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас бүх нислэгийг үйлдэж эхлэх юм.

VII/4-нөөс шинэ нисэх буудал руу нийтийн тээврийн дараах 4 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.  

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал

Төмөр замын төв вокзал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал

Дүнжингарав худалдааны төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал

Драгон төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал" руу тус тус үйлчилнэ гэж ИНЕГ-аас мэдээллээ.