ЭМЯ: 1171 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа

A- A A+
ЭМЯ: 1171 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1171 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 544 нь Улаанбаатар хотод, 627 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 148424 боллоо.

24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны 6 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 740 боллоо.

Өнгөрөгч хоногт 3489 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 134,101 боллоо.

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

Хөнгөн 5897

Хүндэвтэр 3016

Хүнд 892

Нэн хүнд 208 хүн эмчлүүлж байна.