Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох урьдчилсан буудлага 08:00 цагаас эхэлсэн. Тус төрөлд нийт 44 тамирчин оролцсоноос Ц.Анударь 287 оноогоор 29-р байр, О.Гүндэгмаа 283 оноогоор 38-р байр эзэллээ.
Чансаа тогтоох буудлагад хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох учиртай. Маргааш буюу долоодугаар сарын 30-ны 08:00 цагаас хурдан буудлага хийж финалд шалгарах тамирчид тодорно.
Эхний өдрийн байдлаар Сербийн тамирчин Зорана Арунович 296 оноогоор бусдыгаа тэргүүлсэн бол Грек, Болгарын тамирчид удааллаа.
Эхний өдрийн байдлаар тэргүүлсэн найман тамирчин:
Зорана Арунович (Серби) - 296
Анна Коракаки (Грек) - 294
Антоанета Костадинова (Болгар) - 293
Виталина Бацарашкина (ОХУ) - 292
Ману Бхакер (Энэтхэг) - 292
Олена Костевич (Украин) - 292
Нино Салуквадзе (Гүрж) - 291
Викториа Чайка (Беларусь) - 291